МЭДЭЭЛЭЛ
2020/09/01- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгуулах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс 2020 оны багц цаг шаардахгүйгээр материалыг хүлээн авч байгаа болно.
- Багц цаг бүрдүүлж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулахаар материал бүрдүүлж өгсөн эмнэлгийн мэргэжилтнүүд Төвийн www.hdc.gov.mn цахим хуудасны Хууль эрх зүй цэсний Эрүүл мэндийн сайдын тушаал хэсэгт Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалуудыг байршуулдаг болно. Иймд байршуулсан тушаалаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгагдсан эсэх талаар тодруулан харах боломжтой.
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгуулахтай холбоотой мэдээллийг Магадлан итгэмжлэл, лицензийн албаны 7012-8806 утсаар,
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шалгалтаар авах болон сунгуулах эмнэлгийн мэргэжилтнүүд тус албаны 1146-1529 утсаар тус тус холбогдон мэдээлэл зөвлөмжийг авах боломжтой.
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгуулах эмнэлгийн мэргэжилтнүүд Төвийн www.hdc.gov.mn цахим хуудасны Тусгай зөвшөөрөл цэсэнд байршуулсан бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалаа бүрдүүлэх.
- Дээрх цэсэнд шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт мөн шаардлагатай бусад бүрдүүлэх материалыг шууд хэвлэн авч болох хэлбэрээр байршуулсан болно.
Магадлан итгэмжлэл, лицензийн алба
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29