СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2020/08/27Короновируст халдвар (COVID-19)-онцгой байдалтай холбоотой төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтад шалтгалтгүйгээр элсүүлэх болсон тул мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах сувилагч тусгай мэргэжилтний сургалтын бүртгэлийг 2020 оны 8 дугаар сарын 28 – 9 дүгээр сарын 20-ны өдөр тухайн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн алба, аймгийн эрүүл мэндийн газарт бүртгэнэ.
Хөдөлмөр эрхлээгүй иргэд 9 дүгээр сарын 21-25-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II байранд бүртгэнэ.
Сургалт эхлэх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 1
Бүрдүүлэх материал:
- Суралцахыг хүссэн өргөдөл /эндээс татна уу//media/files/anket_q406UfM.docx
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
- Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг. /нотариатаар баталгаажуулна/
- Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3% /загварыг татаж авна уу//media/files/toriin san geree_XeGtugG.doc
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29