Тендерийн урилга
2020/06/15Тендерийн урилга
Огноо: 2020-06-15
Тендер шалгаруулалтын нэр: Server R940 худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМХТ/20200615
Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх бүхий тендерт оролцогчдоос “Server R940 худалдан авах” цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг(хүсвэл нэмэлт хувийг) www.hdc.gov.mn цахим хуудаснаас үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (тавин мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018 он, 2019 он/
-Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерт оролцогч тендерийн хамт тендерийн санал болгох буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 06 р сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1 давхрын хурлын танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б
Утас: 11 310371, 70128801
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29