АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙГ 2020 ОНД ТӨГСӨХ ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД.
2020/06/16АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙГ 2020 ОНД ТӨГСӨХ ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр цахим хэлбэрээр орон зай үл хамааран нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.
Шалгалтын нарийвчилсан хуваарийг шалгалт эхлэхээс 1-2 хоногийн өмнө Эрүүл мэндийн хөгжлийн төвийн вэб www.hdc.gov.mn хуудаснаас харна уу.
Та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
1. Шалгалт өгөх төгсөгч нь интернет орчинд компьютер, гар утас болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж зайнаас шалгалт өгөхөд бэлдсэн байна.
2. Шалгалт авах систем нь Chrome веб бровсер дээр ажиллах тул https://www.google.com/chrome/... татаж авна уу.
3. Төгсөгч бүрт үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үгийг харъяа сургуулийнхаа сургалтын албанаас авсан байна.
4. Төгсөгч нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагаас эхлэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан цахим шалгалтын системд нэвтэрч өөрийгөө сорих шалгалтыг үнэгүй өгөх боломжтой бөгөөд үндсэн шалгалт 2020 оны 6 сарын 19-ны өдөр энэхүү программ хангамжаар зохион байгуулагдана. Цахим шалгалт өгөх линк хаяг: http://103.41.247.45/exam/
5. Шалгалтын системд нэвтрэхэд алдаа заасан тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 70128806, 95799521,89018840 утсаар холбогдоно уу.
6. Шалгалтын хураамж төлөөгүй төгсөгч шалгалтад орох боломжгүй болно.
Жич: Цахилгаан, интернэт тасрах болон техникийн бэлэн байдлыг хангаагүйн улмаас үүссэн саатлыг шалгуулагч өөрөө хариуцна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
2020 он
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29