Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Нийслэлийн Хүрээ амаржих газрын сул ажлын байр

2019/12/01
Нийслэлийн Хүрээ амаржих газрын сул ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл 
Албан тушаал Ажлын байрны чиг үүрэг  Тавигдах шаардлага  Бүрдүүүлэх материал Холбогдох утас
1 Чанарын албаны дарга  Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоонд нийцүүлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй хангах 1. Анагаах ухааны дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй                                                                 2. Хүний их эмч                                                                 3.Чанарын болон удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх.                                                                                       4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх                                                                                        5. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.                                                                      6. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.                                                    7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай байх                                                  8. Асуудал боловсруулах дүн шинжилгээ хийх                          9. Бүтээлч санаа дэвшүүлэх, оновчтой шийдвэр гаргах 1. Төрийн албан хаагчийн анкет                                            2. Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл                           3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар                 4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /эх хувь/                    5. 3 үеийн намтар                       6. Зураг 4 хувь /3х4 хэмжээтэй сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх/                                                           7. Нийгмийн даатгалын дэвтэр                                          8. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт            9. Эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр 99744178
2 Даатгалын их эмч  Эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох, санал боловсруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийг хариуцах 1. Хүний их эмч, статистикч, мэдээлэлзүйч мэргэжилтэй.                                             2. Статистикч эмчийн мэргэжил эзэмших, дээшлүүлэх сургалтад хамрагдсан.                                                            3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх                                                                       4. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.                                   5. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай                                                      6. Асуудал боловсруулах дүн шинжилгээ хийх                                  7. Бүтээлч санаа дэвшүүлэх, оновчтой шийдвэр гаргах
3 Эх баригч Үйлчлэх хүрээний төрөх насны эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлаган дор эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэх  1. Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль төгссөн                                                                                         2. Эх баригч мэргэжилтэй                                                       3. “Эх барих” үйл ажиллагааны зөвшөөрөлтэй                                     4. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүйтэй байх
5. Багаар болон бие даан ажиллах чадвартай
4 Сувилагч Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх 1. АШУҮИС-ийн  Сувилахуйн сургууль төгсөн, дипломын болон түүнээс дээш боловсролтой                                             2. Сувилагч мэргэжилтэй                                                           3. Сувилах үйл ажиллагааны зөвшөөрөлтэй.
4. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүйтэй байх
5. Багаар болон бие даан ажиллах чадвартай
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар