УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
2019/12/01
1. Чанарын менежер
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, дотрын төрөлжсөн
нарийн мэргэжил эзэмшсэн байх
- Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эрүүл мэндийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан;
- Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу талтай
- Багаар ажиллах чадвартай;
- Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй.
- Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх
- Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
- 2. Лабораторийн эмч
Тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Лабораторийн их эмчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
- Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
- Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
- Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- 3. СУВИЛАГЧ
Тавигдах шаардлага:
- Сувилагч мэргэжилтэй
- Дипломын голч 2,8 ба түүнээс дээш
- Сувилах эрхийн лицензийн хугацаа хүчинтэй байх
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
- Ээлжийн хуваариар ажиллах бөгөөд ажлын ачаалал даах чадвартай
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
- Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг
- өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
- Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
Бүрдүүлэх материал
- Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар
Холбоо барих:
1. Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316
- 2. Beznetwork.mn, Shatinhospital.mn хаягаар цахимаар тус тус хүлээн авна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29