ТАЛАРХАЛ
2020/05/26Эх орноо зорин ирж буй иргэдийг байршуулж буй ажиглалтын байр нээгдсэн өдрөөс МБШТ Гандантэгчэлин хийд тус төвтэй хамтран бурхны шашны зан үйлийн дагуу эмч мэргэжилтэн, иргэдийг хамгаалах хэрэгсэлээр ханган, сэтгэл санааг тайвшруулах тал дээр хамтран ажиллаж ирлээ.




Эмч бид эмээр хүнийг эмчилдгийн адилаар хийдийн зүгээс Бямба, Ням гаригийн 15:00 цагаас ажиглалтад байгаа иргэдэд тусгайлан зориулж халдварт өвчин, элдэв зовлон зүдгүүрээс гэтэлгэхийн тухайд хурал номын үйл ажиллагааг тогтмол явуулж хэвшээд байгаа талаараа МБШТ Гандантэгчэлин хийдээс бидэнд танилцуулсан юм.
Эмнэлгийн мэргэжилтэн бидэнтэй мөр зэрэгцэн номын ёсоор аюулт өвчнийг зогсооход өөрсөдийн хувь нэмрээ оруулж буй Лам, хувраг, ихэс дээдэс та бүхний үйлс бүтээлд тань хүндэтгэл илэрхийлье.
Номын үйлс машид арвидан 10 зүгтээ дэлгэрэх болтугай.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29