ТАЛАРХАЛ
2020/05/26Коронавируст халдвар Ковид-19-тэй холбогдуулан Нийгмийн хариуцлагын хүрээнд Касперский Лабораториас дэлхий дахины эрүүл мэндийн салбарт зориулан 6 сар ашиглах антивирусийн лицензийг хандивласан бөгөөд Софт Ментор ХХК албан ёсны түншийн эрхээрээ дамжуулан Монгол дахь лицензжүүлэлтийг олгож байгаа юм байна. “Софт Ментор” ХХК нь орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилж бүтсэн программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг худалдаалах албан ёсны эрхтэй мэдээлэл технологи, программ хангамжийн компани юм.
Уг эрхийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд гардуулж өгөх үеэрээ компаний захирал Ш.Номундарь “Цар тахлын үед та бүхэнд энэхүү антивирусийн лицензийн эрхийг гардуулж, энэ программыг авах байсан санхүүжилтээ өөр хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах болж байгаад баяртай байна.” гэлээ
Цар тахлын эсрэг хийж байгаа энэхүү тэмцэлд өөрсөдийн хувь нэмрийг оруулж буй “Софт Ментор” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлж байна.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29