Сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт амжилттай дууслаа
2023/09/28ЭМХТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт БНХАУ-ын Хөх хотод 5 хоног үргэлжилж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтын онцлог нь европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагч нарт уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг, хариуцлагын талаар онолын нэн чухал мэдлэгийг олголоо.
Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудыг сувилагчдын удирдлага дор гардан гүйцэтгэж сурлаа.
Сургалтад хамрагдсан 30 сувилагчид ГЭРЧИЛГЭЭ, СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА гардуулсан.
Энэ удаагийн эмнэл зүйн сургалтыг үр дүнтэй, өндөр түвшинд зохион байгуулсан ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭМНЭЛЭГ-ийн хамт олонд МАШ их баярлалаа



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29