Томилолтоор орон нутагт ажиллаа
2023/09/27Тус төвийн мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад томилолтоор ажиллаа.
Уг томилолтоор
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, ажлын ачаалал, тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй уялдуулан судлах ажлын хүрээнд мэдээлэл цуглуулав. Энэ нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд тулгуурласан оновчтой төлөвлөлт хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
- 2018-2022 онд улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад Дундговь, Өмнөговь аймгаас суралцаж буй эмч эмнэлгийн мэргэжилтний гуравласан гэрээний хэрэгжилтэд хяналт хийж, мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж буй эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгааныг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал зөвлөмж өгч ажиллаа.
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдлуудын бүртгэл, авч буй хариу арга хэмжээний талаар судалсан. Үр дүнд тулгуурлан эрүүл мэндийн салбарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах, бодлого шийдвэр гаргахад нотолгоот мэдээлэл бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29