Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

Сайн туршлага танилцуулах өдөрлөг боллоо

2023/09/27

Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг ЭМХТ-өөс нийт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд эмнэлгүүд тодорхой ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус эмнэлэг “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас анхны олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг амжилттай хэрэгжүүлж, баталгаажуулсан туршлагыг бусад эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулах” сайн туршлагыг түгээх, сургалт өдөрлөгийг 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эмнэлэг дээр зохион байгууллаа.

Тус сургалт, өдөрлөгт Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга, менежер,
  • Халдвар судлаач,
  • Эм зүйч,
  • Сувилахуйн албаны мэргэжилтнүүд оролцсон.

Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан ба танхимаар 140, цахимаар 242, нийт 382 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Сургалт өдөрлөгийг:

  • Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын талаарх мэдээлэл, ойлголт
  • Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулсан.

Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын талаарх мэдээлэл, ойлголтын хүрээнд - тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтгүүдэд доорх сэдвүүдийн хүрээнд мэдээллийг хүргэв.

  • Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын танилцуулга
  • Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах
  • Үр дүнтэй харилцааг бий болгох
  • Өндөр эрсдэлт эмийн аюулгүй байдал
  • Мэс заслын аюулгүй байдал
  • Гарын эрүүл ахуй
  • Үйлчлүүлэгчийг унах эрсдэлээс сэргийлэх
  • Барилга байгууламжийн аюулгүй байдал,
  • Эмнэлгийн хаягжилт, эмнэлэгт суралцаж буй резидент эмч нарын сургалт хөгжил

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах хэсэгт:

Өдөрлөгт оролцогчдыг эмнэлгийн 6 байршилд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж буйтай танилцуулсан. Эдгээр хэсгүүд нь:

  • Яаралтай тусламжийн тасаг
  • Эмзүйн алба
  • Гэмтэл согог заслын тасаг
  • Эмнэлзүйн нэгдсэн лаборатори
  • Хөдөлмөр аюулгүй байдлын танхим
  • Эмнэлгийн угтах үйлчилгээний хэсгүүд юм.