Зочин хөтөлбөрийн хүрээнд 5 хагалгааг хамтран хийлээ.
2023/06/07Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд Дэд профессор, доктор Мехмед Аядоган ГССҮТ дээр “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд”, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ дээр “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулсан бол ГССҮТ дээр нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ дээр зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийгээд байгаа билээ.
Харин өнөөдөр үзлэг хийсэн хүүхдүүдээс 2 хүүхдийг сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нар хамтран нурууны мурийлт засах мэс засал хийлээ.


Түүнчлэн УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгиний артери өргөсгөх, баруун ховдолын гарах хэсгийг өөлөх, уушгиний артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь манай улсад анх удаа хийгдэж байгаа юм.


Мэс засал хийлгэсэн хүүхдүүийн биеийн байдал тогтвортой, сайн байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29