“ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТЫН ОНОЛЫН ХЭСЭГ ДУУСЛАА
2023/05/18ЭМХТөвийн Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албанаас 5-р сарыг Дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг сурталчлах аян болгон зарлаж, төвийн нийт албан хаагчид болон Сургалт эрхлэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” -н чиглэлээр онол, практик хосолсон 4 өдрийн сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор нийт 453 албан хаагч хамрагдаж эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэдлэгээ дээшлүүлээ.
Онолын 4 өдрийн сургалтаар байгууллагын засаглалын оновчтой загвар, эрсдэлээс хамгаалах 3 шугам, эрсдэлийн удирдлагын зарчим, үйл явц, хяналтын төрлүүд, эрсдэл хяналтын матриц, ажлын байранд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үйл ажиллагааны урсгалын зураглал, матрицан загвар зэрэг өргөн агуулгаар орчин үеийн арга зүйг заасан үр дүнтэй сургалт боллоо.
Цаашид практик сургалтаар онолын мэдлэгээ ашиглан өөрсдийн байгууллагад тохирсон эрсдэлийн үнэлгээний загвар гаргаж, үнэлгээ хийхээр сургалтын бэлтгэл ажлыг хангаад байна.


Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29