Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

“КОРОНАВИРУСТ (КОВИД-19)-ЫН ХАЛДВАР АВСАН ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БОЛОН БАРИМТЛАХ ДЭГЛЭМ, АЮУЛТАЙ ЕРӨНХИЙ ШИНЖҮҮД, ТӨРӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021/07/09

 Коронавируст (Ковид-19)-ын халдвар батлагдсан тохиолдолд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх мөн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, 119 нэгдсэн лавлах төвийн эмч операторыг мэргэжил аргазүйгээр хангах зорилгоор “Коронавируст (Ковид-19)-ын халдвар авсан жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд өгөх эмийн эмчилгээний болон баримтлах дэглэм, аюултай ерөнхий шинжүүд, төрөлтийн менежмент” сэдэвт сургалт 2021 оны 07 сарын 08 өдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтыг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг удирдаж явуулсан. Сургалтанд нийслэл, 21 аймгийн 202 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар