Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ, ЗААВАР

2021/09/21

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ДАРААХ ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАНА.

Шалгалтын баталгаажуулах хүсэлтээ https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж Заавар харах-тай танилцан өөрийн бүртгэлийг 2021.09.23-НЫ 22:00 /бүртгэлийн хугацааг сунгасан/ ЦАГТ БАГТААН БАТАЛГААЖУУЛНА УУ.

  •  10:00 цагт
    • Арьс судлал,
    • Дүрс оношлогоо судлал
  • 12:00 цагт
    • Анатомийн эмгэг судлал
    • Гэмтэл согог судлал
    • Ерөнхий мэргэшил судлал
    • Зоонозын өвчин судлал
    • Мэдрэл судлал
    • Мэдээгүйжүүлэг судлал
    • Нүд судлал
    • Өрхийн анагаах судлал
    • Сүрьеэ судлал
    • Сэргээн засал судлал
    • Сэтгэц судлал
    • Хавдар судлал
    • Халдварт өвчин судлал
  • 14:00 цагт
    • Мэс засал судлал
    • Хүүхэд судлал
    • Чих, хамар, хоолой судлал
    • Эх барих, эмэгтэйчүүд судлал
  • 16:00 цагт
    • Нүүр амны гажиг засал судлал
    • Нүүр амны мэс засал судлал
    • Нүүр амны согог засал судлал
    • Хүүхдийн нүүр ам судлал
    • Зүү эмчилгээ судлал
    • Монголын Уламжлалт анагаах ухаан судлал

  • Шалгалтад бүртгүүлсэн эмч нар  хүсэлт илгээж  элсэх чиглэл зөв эсэх, хүсэлт давхардсан эсэх, төлбөр төлөгдсөн эсэхийг хянан шалгалт өгөх эрх 2021.09.24-ний өдөр баталгаажна.
  1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
  2. Хүлээн авах банк: Төрийн сан
  3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
  4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
  5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
  • Интернет болон техникийн бэлэн байдлаас үүдсэн эрсдэлийг ЭМХТ хариуцахгүй.
  • Элсэлтийн нэгдсэн програмаар шалгалтын явц, давхцал, үр дүнг хянах тул Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтад орох  хүсэлтээ АШУҮИС болон ЭМХТ-д давхар ирүүлсэн,  үндсэн мэргэшлийн 2 чиглэлд хүсэлт гаргасан их эмч нар  шалгалтаас өмнө  элсэх чиглэл, байгууллагаа сонгон элсэлтийн шалгалтад орохыг анхаарна уу.

  • ШАЛГАЛТЫГ БАЙГАА ГАЗРААСАА ӨГНӨ
  • Шалгалт эхлэхээс өмнө "Тусламж" цэсэнд нэвтэрч "Шалгалт өгөх заавартай" заавал танилцаарай.
  • Нууц үг мартсан бол  https://hr.hdc.gov.mn/ сайтын нэвтрэх хэсэгт "Заавар харах" товчоор заавар харна.
  • Шалгалтын үед70128806 дугаарын шууд утас ажиллана.
  •     

          ЗААВАР /PDF/

ЭМХТ-Хүний нөөцийн хөгжлийн алба

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар