ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ КОМИССЫН ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2024/04/22Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам батлах тухай” А/402 дугаар тушаалын 1-р хавсралтад заасны дагуу Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комиссын орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг дараах мэргэшлийн чиглэлээр сонгон шалгаруулна.
- Үндсэн мэргэшлийн эмч
- Эрүүл ахуйч, тархвар судлаач
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Насны дээд хязгаар 65 нас;
- Анагаах ухаан болон бусад шаардлагатай чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
- Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн зэрэг цолтой;
- Тухайн мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан байх;
- Компьютерийн хэрэглээний програм болон тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн цахим програмыг бүрэн эзэмшсэн байх;
- Эрүүл мэндийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал,тухайн мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байх;
- Эрүүл мэндийн байгууллагын болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез, лабораторын урвалж, оношлуур үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах, үйлчилгээ эрхлэх байгууллагын бүтэц үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх ажлын дадал туршлагатай байх;
- Шинжээчийн өөрийн нэр дээр болон хамтарсан байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх;
- Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
- Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх;
- Авилга, ашиг сонирхолын зөрчилгүй байх;
- Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай байх;
- Бичиг баримт боловсруулах, тайлагнах ур чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
- Шинжээчээр ажиллахыг хүссэн хувийн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- E-Mongolia цахим хуудаснаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа
- Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн болон мэргэшлийн зэрэг, цолыг нотлох баримтын хуулбар;
- Мэргэшлийн чиглэлээр урт, богино хугацааны сургалтанд хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;
- Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагын тодорхойлолт;
- Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл; (УИХ-ын Хууль зүйн байнгийн хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 04-р хавсралтаар батлагдсан маягтын дагуу)
- Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
- 3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь;
Шинжээчээр нэр дэвшигч нь “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам батлах тухай” А/402 дугаар тушаалд заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын албанаас ярилцлага, ур чадварын үнэлгээг зохион байгуулна.
Материалыг ЭМХТ-ийн төв байрны 104 тоотод болон tsendmaa@hdc.gov.mn майл хаягаар хүлээн авна.
Материал авч эхлэх хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 27
Материал авч дуусах хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 01
Холбоо барих утас: 98132485
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29