Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгасан эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл - 2023 оны 1-р улирал

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАСАН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЭЭЛЭЛ - 2022 ОН

Хууль эрх зүй

ТА БАГЦ ЦАГ БОЛОН ТАЙЛАНГААР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ СУНГУУЛАХЫН ӨМНӨ HR.HDC.GOV.MN ХАЯГААР ОРЖ БҮРТГЭЛ ҮҮСГЭН ӨӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН БӨГЛӨСӨН БАЙНА. ЗААВАР ХАРАХ

БАГЦ ЦАГААР СУНГАХ

  • “Сургалт” хэсгийн “Системийн бус сургалт” хэсэгт хамрагдсан багц цагийн сургалтыг он тус бүрээр сургалтын нэр, кредитийн тоо, хугацаа зэрэг мэдээллийг оруулж хавсралт хэсэгт гэрчилгээг PDF файлаар оруулж өгнө.
  • 30 ба түүнэээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн сүүлийн 5-н жилийн тайлан, ажлын газрын тодорхойлолт зэргийг “Дүйцүүлэх материал”  хэсэгт оруулна. Ажлын тайлангийн маягтаа /эндээс татан авна уу/
  • 2023 оны ЭМС-ын А/295 дугаар журмын 4.8-д заасан Багц цаг тооцох аргачлалын дагуу тооцох тул “Дүйцүүлэх хэсэгт” суралцан төгссөн үндсэн мэргэшил, төрөлжсөн, дээшлүүлэхийн сургалт, оролцсон бусад төрлийн сургалт, судалгаа, бүтээл байгаа бол тохирох нэрийг сонгон, хамрагдсан хугацаа, хавсралт хэсэгт гэрчилгээг PDF файлаар он тус бүрээр оруулж өгнө.

ЗУРАГ

  • Зургийг програмын профайл хэсэгт оруулна.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

  • Лицензийн хүчинтэй хугацаа дуусахаас 30-45 хоногийн өмнө хүсэлт илгээнэ.
  • “Лиценз” хэсгийн “Лицензийн хүсэлт” гэсэн хэсэгт дарж өөрт тохирох “Багц цаг”, “Тайлан” сонголтыг сонгоно. Багц цагийн сургалтын мэдээллийн өмнөх талбарыг “Зөвлөсний” дараа илгээх товчоо дарж хүсэлтээ илгээнэ.
  • Лицензийн хүсэлт илгээсний дараа хариуцсан мэргэжилтэн шалгаж хариуг илгээнэ.
  • Хариу мэдээлэл програмын зүүн дээд буланд байрлах “ИЛГЭЭМЖ”  хэсэгт очно.
  • ЭМС-ын тушаал гарснаар таны зөвшөөрөл сунгагдана. Лицензийн хүсэлт “ХҮЧИНТЭЙ” төлөвт шилжиж таны зөвшөөрөл сунгагдсанд тооцогдоно.

Холбоо барих: ЭМХТ-ийн 70128806 дугаарт холбогдож Багц цагаар зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл авна уу.

    Сайдын тушаал