Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх материал

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

    Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэрэг горилогч нь "Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд" дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:

    § М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл энд дарна уу;

    § Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт энд дарна уу;

    § Мэргэжлийн зэрэг горилох хүсэлт гаргах заавар энд дарна уу;

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна. Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж, шинэ мэргэшил эзэмшсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг нь тухайн шинээр эзэмшсэн мэргэшилд хамаарахгүй.

    Мэргэшлийн зэрэг нь дараах хугацаагаар хүчин төгөлдөр байна. Үүнд:

    § ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 жил;

    § ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй 10 жил ажилласны дараа 1 удаа тухайн мэргэшлийн зэргийг давтан хамгаалах шаардлагатай бөгөөд амжилттай давтан хамгаалсан нөхцөлд тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр цаашид тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд;

    § Зөвлөх зэрэг олгосноос хойш тухайн үндсэн, төрөлжсөн мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд.

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчингүй болгох

    Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно. Үүнд:

    § мэргэшлийн зэрэг олгосон мэргэжил, мэргэшлийн чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, өөр мэргэжил/мэргэшлийн чиглэлээр ажиллаж байгаа тохиолдолд;

    § Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шалтгаанаар;

    § Эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн.

    Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага

    Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна.

    § улсын бүртгэлийн гэрчилгээ, албан  ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;

    § сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагүйг нотолно);

    § байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;

    § тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;

    § тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-аас доошгүй хувийг тухайн мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил/мэргэшлийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх;

    § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамт ажиллагаатай байх;

    § холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх, үүнийг гэрээ, ажлын тайлангаар баталгаажуулсан байх;