Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Гадаад сургалт

2024 он

Тэргүүлэх чиглэлийн дагуу улсын төсвийн санхүүжилтээр 2024 онд гадаад сургалтад хамрагдсан багуудын мэдээлэл

2023 он
Тэргүүлэх чиглэлийн дагуу улсын төсвийн санхүүжилтээр 2022 онд гадаад сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл

БНСУ-Д БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагад богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Сургалтын чиглэл:

  • Ерөнхий мэс засал / Бүдүүн шулуун гэдэсний мэс засал. Элэг,цөс, нойр булчирхайн мэс засал. Хөх, дотоод шүүрлийн мэс засал / – 2
  • Мэдрэлийн мэс засал – 1
  • Эмэгтэйчүүдийн өвчин судлал– 1
  • Урологи – 1

Сургалтын хугацаа: Сургалт 21 хоног үргэлжлэх ба 2023 оны 5-6 сард сургалтад хамрагдана.

Тавигдах шаардлага

  1.  Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;
  2.  Тухайн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;
  3.  Эзэмшсэн мэргэшлээрээ тухайн байгууллагадаа 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
  4.  Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  5.  Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт /татаж авах/ /Одоо хэрэглэж буй утасны дугаарыг заавал оруулах/;
  2. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /БНСУ дахь эрүүл мэндийн байгууллагаас Англи хэлээр ярилцлага авна/;
  3.  Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;

Холбогдох материалыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний 18:00 цаг хүртэл sumunkhdelger@gmail.com хаягаар хүлээн авна.

Лавлах утас: 98142485

2022 он

БНСУ-Д БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

БНСУ-ын Эрүүл мэндийн сургалт эрхлэх байгууллагад  богино хугацааны сургалтад хамрагдах эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Чиглэл:

  • Чих хамар хоолой – 2
  • Мэдрэл судлал – 1 /тархи/
  •  Мэдрэл судлал – 1 / нуруу нугас/

Тэтгэлэг: сургалтын төлбөр, сар бүрийн хэрэглээний тэтгэмж, 1 талын тийз

Тавигдах шаардлага

  1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;
  2. Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;
  3. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  4. Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;
  5. Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт;
  2. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/;
  3. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;

Холбогдох материалыг 10 сарын 12-ны 16:00 цаг хүртэл solongo.sh@hdc.gov.mn хаягаар хүлээн авна.


Улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад суралцах эрүүл мэндийн ажилтанд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт

Эрүүл мэндийн ажилтанг гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад суралцуулах чиглэл Эрүүл мэндийн сайдын “Төгсөлтийн дараахь гадаад сургалтын 2017-2020 оны тэргүүлэх чиглэл батлах тухай” 2017 оны А/312 дугаар тушаалаар батлагдсан.

Тавигдах шаардлага

  1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;
  2. Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;
  3. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  4. Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;
  5. Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
  6. Сүүлийн хоёр жилд улсын төсвийн санхүүжилтээр гадаад сургалтад хамрагдаагүй байх; 

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу www.hdc.gov.mn цахим хуудаснаас татаж авах);
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтад явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Сургалтын хөтөлбөр  (суралцах чиглэл, зорилгоо тодорхой тусган сургалтын нэгжээр баталгаажуулан ирүүлэх);
  4. Диплом, хавсралтын хамт / хуулбар/;
  5. Үндсэн мэргэшлийн үнэмлэх, хавсралт / хуулбар/;
  6. Төрөлжсөн мэргэжлийн үнэмлэх, хавсралт /хуулбар /;
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар ;
  8. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар (англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/;
  9. Иргэний үнэмлэхний хуулбар;
  10. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар / нүүрэн хэсэг, албан тушаалд томилсон хэсэг /;
  11. Гадаад пасспортын хуулбар / сунгалт хийлгэсэн бол хэсгийг хавсаргах/;

Жич: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургалт хариуцсан нэгжээр баталгаажуулан, баримт бичгийг тод харагдахаар хуулбарлан ирүүлнэ үү.

2020 он

Хууль эрх зүй

ЭМС-ын 2018 оны 2-р сарын 06-ны А32 дугаар тушаал

ЭМС-ын 2018 оны -р сарын -ны А77 дугаар тушаал

ЭМС-ын 2018 оны -р сарын -ны А226 дугаар тушаал

ЭМС-ын 2017 оны 8-р сарын 10-ны А312 дугаар тушаал

ЭМС-ын 2014 оны 4-р сарын 11-ны 119 дугаар тушаал