МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ 2020 -2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2020/10/16Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” шинэчлэн батлагдаж мэргэжлийн нийгэмлэг, холбоонд зэргийн шалгалт зохион байгуулах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгох болсон.
Үүнтэй холбоотой ажлын алба мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх шинээр хүссэн 34 байгууллагын хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж 13 мэргэжлийн нийгэмлэг, 7 холбоо, 7 салбар зөвлөл нийт 27 байгууллагад 3 жилийн хугацаатай шалгалт зохион байгуулах эрх олгох асуудлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар тогтоолоор баталгаажуулсан.




Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Я.Амаржаргал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэргэшлийн зэргийн шалгалт 2020-2020 онд зохион байгуулах эрх олгогдсон мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд гэрчилгээ гардууллаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29