Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.08 сар
41,379
Халдварт бус өвчин 2025.08 сар
2,352,155

Мэргэшлийн зэрэг горилогчдын анхааралд

2025/09/11


Мэргэшлийн зэрэг олгох шалгалтын бүртгэл 2025оны 09 дүгээр сарын 08-аас 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл явагдаж, шалгалтын үйл ажиллагаа 10 дугаар сарын 29 хүртэл зохион байгуулагдана. Ажилтан хүсэлт илгээхийн өмнө hr.hdc.gov.mn программд мэдээллээ бүрэн оруулж, программын Тусламж хэсэгт буй Мэргэжлийн зэрэг хүсэх заавар, тусгай шаардлагын дагуу дүйцүүлэх материалын Д1-5 асуумжид нотлох баримтаа дарааллын дагуу PDF болгон цэгцтэй оруулсан байна.

Мэргэшлийн зэргийн нийтлэг болон тусгай шаардлага хангасан ажилтны зэрэг горилсон хүсэлтийг байгууллагын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, байгууллагын хүний нөөцийн ажилтан маягтын дагуу байгууллагын тодорхойлолтыг баталгаажуулан зэрэг горилогчийн Миний мэдээлэл – Зэрэг хэсэг дэх Гишүүнчлэл сонголтод тохируулсан, тухайн мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах нийгэмлэг сонголтын “Зэргийн шалгалтад бүртгүүлэх эрх өгөх эсэх” хэсгийг нээн байгууллагын тодорхойлолтыг хавсарган зэргийн шалгалтад хамрагдах эрхийг олгоно.

БАЙГУУЛЛАГААС ЭРХ ОЛГОСНЫ ДАРАА ЗЭРЭГ ГОРИЛОГЧ НЬ ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

Шаардлага хангаагүй материал, нотлох баримтыг хавсаргасан зэрэг горилогчийн хүсэлтийг нийгэмлэг холбооноос хянан үзэж, тайлбар хийн татгалзаж болох тул зэргийн шалгалтын үед программ дахь шалгалтын бүртгэлийн төлөв, илгээмж хэсгээ хянаж байхыг хүсье.

ЭМС-ийн 2019 оны Мэргэшлийн зэрэгийн 513 дугаар тушаалын 9.4.1-д ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 ЖИЛ ХҮЧИНТЭЙ /9.5-аар л давтан хамгаална/ гэсэн тул Засгийн газрын 2018 оны 382 дугаар тушаалаар тогтоосноор 5 жил тутамд ДАВТАН ХАМГААЛАХ ШААРДЛАГАГҮЙ.

Зэргийн бүртгэл, шалгалтын зохион байгуулалтын тухай мэдээллийг зэргийн шалгалт зохион байгуулж буй нийгэмлэг, холбооноос лавлана уу. Байгууллагын мэдээллийг Тусламж хэсэгт байршуулсан.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар