Цахим хөгжлийн албанд Програм хөгжүүлэгч ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2025/09/03Цахим хөгжлийн албанд Програм хөгжүүлэгч ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Гүйцэтгэх үүрэг:
- - Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангахад мэдээллийн системийн хөгжүүлэлт хийх, программчлах, мэргэжил арга зүй нэгдсэн зохицуулалтаар хангах;
- - Мэдээллийн системд илэрсэн алдаа дутагдлыг засах, сайжруулахад мэргэжил арга зүй, нэгдсэн зохицуулалтаар хангах;
- - Байгууллага, албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
Тавигдах шаардлага:
- - Мэдээллийн технологи, программ хангамж, компьютерийн шинжлэх ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- - Программист, программ хангамжийн хөгжүүлэгчээр мэргэшсэн;
- - Аль нэг программчлалын хэлний өндөр мэдлэгтэй, тухайн хэл дээр 3-аас доошгүй системийн хөгжүүлэлтийг хариуцаж ажилласан туршлагатай байх;
- - Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- - Энэ чиглэлээр цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх;
- - Шударга, ёс зүйтэй, зарчимч байх;
- - Эерэг харилцаа, хандлагатай байх.
Бүрдүүлэх материал:
- - Төрийн албан хаагчийн анкет
- - Их дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар
- - Мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар
- - Иргэний үнэмлэхийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б)-ийн төв байр, 2 давхар, 203 тоот өрөөнд 2025 оны 9-р сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.
Утас: 70128805
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29