Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 10-ны хооронд явагдаж байна
2025/09/01Бүртгүүлэх заавар:
•Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Төрөлжсөн сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ.
• Сургалтад бүртгүүлэхдээ сургалтын "ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР" хэсгийг нягталж,
- Төрийн сан /Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан эрүүл мэндийн ажилтанд хамаарна./
- Хувийн зардал
- Төсөл, хөтөлбөр
- Байгууллагын зардал сонголтуудаас ЗӨВ СОНГОЖ бүртгүүлэхийг анхаарна уу.
•Миний мэдээлэл хэсэгт ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
•Бүртгэл дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр 2025 оны 09 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд танд хариу хүргүүлнэ.
•Элсэлтийн бүртгэл хаагдахаас өмнө та сургалтын чиглэл болон сургалт эрхлэх байгууллагаа сольж бүртгүүлэх боломжтой тул 09-р сарын 10-ны 17:00 цагаас өмнө сонголтоо зөв хийсэн эсэхээ нягтлаарай.
•Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг улиралд… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29