Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

2025 оны үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

2025/08/27

  • Та үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээллийн сан буюу hr.hdc.gov.mn-руу өөрийн бүртгэлтэй нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтрэнэ.
  • Зарлал хэсгээр дамжин шалгалтын зар цэс рүү орж шалгалтын төрөл сонгох хэсгээс – Үндсэн мэргэшлийн элсэлт гэсэн төрлийг сонгон ороход 2 сонголт харагдана.
  • Улсын зардлаар сурахаар Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулсан бол “Төрийн сан” гэсэн бүртгэлийг сонгоно
  • Хувиараа төлбөрөө төлж суралцах бол “Хувь зардал”-ыг сонгоно
  • Мэргэжил хэсгийг сонголтгүй орхиод Үндсэн мэргэшил хэсгээс өөрийн элсэн суралцах чиглэл болон 00:00 цагийг /тухайн цагт шалгалт болохгүй/ сонгон тохируулаад Бүртгүүлэх товчийг дарж хүсэлтээ илгээнэ.
  • Чиглэлээ зөв сонгосондоо итгэлтэй байвал шалгалтын төлбөрөө төлснөөр таны хүсэлт баталгаажих ба цаашид өөрчлөх боломжгүй болно. Иймээс бүртгүүлэхдээ алхам бүртэй сайтар танилцаж, анхааралтай бүртгүүлэхийг зөвлөе.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар