Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 16 дугаар хурал зохион байгуулагдлаа

2025/08/26

Хурлыг Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Д.Очирбат удирдан орон нутгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа сум, тосгоны эрүүл мэндийн төв 23, өрхийн эрүүл мэндийн төв 3, хувийн хэвшлийн эмнэлэг 2,  клиник 1, сувилал 3, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 1, нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төв 1, хувийн хэвшлийн эмнэлэг 6 нийт 40 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.

    Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар