Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАГСДЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН СПОРТЫН НААДАМ

2025/08/22

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ач холбогдол, ашиг тусын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын холбоо (World Transplant Games Federation wtgf.org) 1978 оноос спортын наадмыг зохион байгуулж ирсэн.

Уг холбоонд 60 гаруй орон гишүүнчлэлтэй бөгөөд манай Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо нь 2024 онд тус холбоонд гишүүнээр элсэн орсон

Энэ жил 25 дахь удаагийн зуны спортын наадам (wtg2025.com) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотноо 2025 оны 8 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол улсаас оролцож буй тамирчин Б.Оюунцэцэг бадминтоны төрөлд, Э.Баярбат дартсын төрөлд амжилттай оролцон “Хүрэл медаль”  хүртлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар