РЕЗИДЕНТ СУРГАЛТЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
2025/08/20
1. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим системээр явагдана.
2. Та https://hr.hdc.gov.mn системийн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтоор дамжин ороход 2 сонголт харагдана.
3. Улсын зардлаар сурахаар Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулсан бол “Төрийн сан” гэсэн бүртгэлийг сонгоно. Хувиараа төлбөрөө төлж суралцах бол “Хувь зардал”-ыг сонгоно
4. Мэргэжил хэсгийг сонгохгүй орхиод Үндсэн мэргэшил хэсгээс элсэн суралцах чиглэл болон 00:00 цагийг сонгон /тухайн цагт шалгалт болохгүй/ тохируулаад Бүртгүүлэх товчийг дарж хүсэлтээ илгээнэ. Бүртгэл дууссаны дараа элсэгчдийн шалгалтын цагийн хуваарь гарч, 2025 оны 09 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
5. Суралцах чиглэлээ зөв сонгосон эсэхээ баталгаажуулан шалгасны дараа шалгалтын төлбөрөө төлснөөр таны хүсэлт баталгаажиж, сургалтын чиглэлийг өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.
6. Миний мэдээлэлд ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
- Хүсэлт хүлээн авах хугацаа дуусах үед төлбөр төлөөгүй бол хүсэлт илгээгдэхгүй үлддэг тул амжиж төлбөрөө төлөөрэй.
- Ямар сургалтад элсэх хүсэлт гаргаснаа Шалгалтын зар болон Миний мэдээллийн шалгалт хэсгээс эргэн хараарай.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг улиралд… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29