Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

Ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдрын судалгааг хийхээр ажиллаж байна

2025/08/19

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжингийн их сургуулийн Хавдрын эмнэлэгтэй хамтран “Ходоод, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох” тархвар зүйн судалгааны ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Тус судалгааны ажлын хүрээнд хоёр талын хамтарсан уулзалт 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад Бээжингийн их сургуулийн харьяа Өвөрмонголын Хавдрын эмнэлгийн орлогч дарга Лэй Ян, Бээжингийн их сургуулийн Хавдрын эмнэлгийн Гадаад харилцааны албаны дарга Дашэнг Луо, Өвөрмонголын Хавдрын эмнэлгийн Гадаад харилцааны албаны дарга Бөхцэцэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Их өгөгдөл, судалгаа болон Гадаад эмчилгээг зохицуулах албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын үеэр судалгааны ажлын хэрэгжилт, хамтран ажиллах чиглэл болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцов.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд Бээжингийн их сургуулийн эмнэлэг болон БНХАУ-ын томоохон эмнэлгүүдэд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмч мэргэжилтнийг сургах, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах боломжийн талаар талууд харилцан ярилцлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар