Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

ҮНДСЭН МЭРГЭШИЛ /РЕЗИДЕНТ/-ИЙН СУРГАЛТЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

2025/08/14


Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа:  2025 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 12-ны 17 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх зааварчилгаа:

  • Бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим системээр явагдана.Та https://hr.hdc.gov.mn системийн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтоор дамжин ороход 2 сонголт харагдана.
  • Улсын зардлаар сурахаар Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулсан бол “Төрийн сан” гэсэн бүртгэлийг сонгоно
  • Хувиараа төлбөрөө төлж суралцах бол “Хувь зардал”-ыг сонгоно
  • Мэргэжил хэсгийг сонголтгүй орхиод Үндсэн мэргэшил хэсгээс элсэн суралцах чиглэлээ сонгон цагаа /тухайн цагт шалгалт болохгүй/ тохируулаад Бүртгүүлэх товчийг дарж хүсэлтээ илгээнэ.
  • Чиглэлээ зөв сонгосондоо итгэлтэй байвал шалгалтын төлбөрөө төлснөөр таны хүсэлт баталгаажиж өөрчлөх боломжгүй болно.
  • Ямар сургалтад элсэх хүсэлт гаргаснаа Шалгалтын зар болон Миний мэдээллийн шалгалт хэсгээс эргэн хараарай.ЗАР ТАВИГДААГҮЙ БОЛОХООР СААРАЛТАЖ ИДЭВХГҮЙ ХАРАГДАЖ БАЙГААГ АНХААРНА УУ.
  • Миний мэдээлэлд ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
  • Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр хариу хүргүүлнэ.Шалгалтын тов, эргэн мэдээлэх:

Элсэлтийн шалгалт 2025 оны 09 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд болно.

Амжилттай бүртгүүлсэн эмчийн шалгалт өгөх өдөр, цаг, танхимын хуваарийг шалгалт эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө www.hr.hdc.gov.mn болон http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.

Програмд өөрийн мэдээллээ дутуу эсвэл худал оруулсан тохиолдолд бүртгэл баталгаажихгүй тул хүсэлтээ илгээхийн өмнө мэдээллээ бүрэн оруулсан эсэхийг нягтлана уу.

Програмд мэдээллээ дараах байдлаар оруулаарай. Үүнд:

  • Хүчинтэй буюу хүлээн авсан төлөвтэй эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. /хариуцсан мэргэжилтэн өөрийн сангаас хянана/
  • Нууц үгийг мартсан тохиолдолд Yahoo и-мэйл хаяг дэмжигдэхгүй тул Gmail болон өөр хаягаар орж нууц үгийг сэргээнэ.
  • Диплом, түүний хавсралт, гадаадад төгссөн бол орчуулгын хамт хавсаргасан байна.

Ажлын туршлагаа бөглөж, баталгаажуулаарай. /Мэргэжлийн ажил эрхлээгүй бол эрхлээгүй гэсэн сонголт байгаа/

Шалгалтын төлбөр төлөх заавар:

Элсэлтийн шалгалт өгөх хүсэлт илгээхдээ төлбөрөө цахим банк QPay-ээр төлнө.

Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01.

ТАНЫ АНХААРАЛД

  1. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох сургуулийн хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн бакалаврын дипломтой эмнэлгийн мэргэжилтэн, тухайн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, багтаамжийг хангасан сургалтын чиглэлд бүртгүүлэх;
  2. Эрүүл мэнд, анагаах ухааны бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад зэрэг сурах боломжгүй;
  3. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байх;
  4. Үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлэх ба таны элсэлтийн шалгалт өгөх өдөр, цаг, танхимийн хуваарийг шалгалт эхлэхээс 2 хоногийн өмнө зарлана. Тухайн өдрөөс хойш мэргэшлийн чиглэлийг өөрчлөх боломжгүй;
  5. Төрийн сан гэсэн тодотголтой мэргэшлийн чиглэлийг зөвхөн Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалгаар суралцах эмч сонгоно. Улсын төсвийн санхүүжилтээр суралцсан тохиолдолд тухайн захиалгат эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллах гэрээ хийдэг. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны цалин, сургалтын төлбөрийг эргүүлэн төлөх нөхцөл үүсдэг ба Эрүүл мэндийн тухай хуулийн 25.20.6-д заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болохыг анхаарах;
  6. Хувийн зардал сонгосон тохиолдолд улсын зардлаар суралцах боломжгүй, улсын зардал сонгосон тохиолдолд хувь зардлаар суралцах боломжгүй;
  7. Програмд хүсэлт гаргасан эмчийн хүсэлтийг бүртгэл дууссаны дараа нэгдсэн байдлаар баталгаажуулах тул http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулах мэдээллийг харах;
  8. Материалтай танилцан бүртгэлийн шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтийг цуцалсан мэдэгдэл илгээнэ.
  9. Элсэлтийн шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар 70128806, 70120893, 70110893, 11-461529 дугаар руу холбогдоно уу.
  10. Сургалтын чиглэл, бусад асуудлаар: 70120893 дугаараар холбогдоорой.
  11. Мэдээлэл шинэчлэх асуудлаар: credit@hdc.gov.mn хаягт хандан хариуг хүлээнэ үү.
  12. Нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй тохиолдолд: credit@hdc.gov.mn и-мэйлд зөвхөн өөрийн и-мэйл хаягаас /Yahoo и-мэйл хаягаас бусад/ НУУЦ ҮГ СЭРГЭЭХ гэж бичээд Овог, Нэр, Регистр, Ургийн овог, Утас, Оршин суугаа Аймаг/хот/, Сум/дүүрэг/, Баг/хороо, Хаягаа илгээнэ. Мэдээллээ илгээсэн таны нэртэй и-мэйл хаяг, нууц үгээ сэргээж авах хаяг болно.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Элсэлтийн шалгалтыг танхимд, гадаад интернет орчноос тусгаарласан байдлаар таблетаар зохион байгуулна. Иймд элсэгчид аливаа нэгэн байгууллага, албан тушаалтны нэр барьж иргэдээс эд хөрөнгө, мөнгө авах залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Авилгатай тэмцэх газрын 110 утас болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 70128804 утсанд мэдэгдэнэ үү.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар