ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2025/08/13Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь 15 дахь хурлаа 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хурлаар 6 сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1 өрхийн эрүүл мэндийн төв, 2 сувилал , 1 хувийн эмнэлэг, нийт 10 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн шинжээчийн багийн өгсөн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэв. Мөн шинжээчийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч, холбогдох шийдвэрийг гаргасан болно. Шинжээчийн багаас гаргасан зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгов.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг улиралд… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29