Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.07 сар
38,979
Халдварт бус өвчин 2025.07 сар
2,109,203

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ 2025 ОНД ТӨГСӨГЧДИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ДАВТАН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2025/08/12

Анагаахын боловсрол олгох их дээд сургуулийг 2025 онд төгсөгчдийн зөвшөөрлийн ДАВТАН шалгалтыг дараах хуваарийн дагуу танхимын хэлбэрээр ЭМХТ-ийн II байранд зохион байгуулна.                                                                                                                                                  

Шалгуулагч та шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байхыг анхаарна уу. 

Ажиллагсадын шалгалтад бүртгүүлж, төлбөр төлсөн төгсөгчөөс шалгалтын төлбөр дахин авахгүй. 

Өмнө ажиллагсадын шалгалтад бүртгүүлээгүй ТӨГСӨГЧИД шалгалтын танхимд ирээд төлбөрөө төлж бүртгүүлнэ. 

Анхаарах зүйл:

1. Иргэний үнэмлэхээ авч ирэх

2. Хувийн бүртгэлийн нууц үгээ тэмдэглэж ирэх

3. Интернэт банкандаа нэвтэрдэг байх /бүх төгсөгч/

Жич:  Шалгалтандаа төгсөгчдийн жишиг сорилоор бэлтгэнэ үү.

Шалгалтад тэнцсэн бол Миний мэдээлэл - Лиценз хэсгээр орж ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ-ээ илгээхээ мартуузай. Хүсэлтээ илгээлгүй орхисон бол лиценз олгогдохгүй бөгөөд дүн хүчингүйд тооцогддог. 

Үндсэн мэргэшлийн эмчийн шалгалт өгсөн эмч нар зөвшөөрлийн хүсэлтээ үндсэн мэргэшлээрээ илгээж болно.

Холбоо барих утас: 70128806, 70110893

ТӨГСӨГЧИДДӨӨ ШАЛГАЛТАД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Шалгалтын хуваарь энд/media/files/tugsugchdiin shalgalt_Ufovx2Z.pdf дарж харна уу

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар