ТӨГСӨХ ДАМЖААНЫ РЕЗИДЕНТ ЭМЧ АНУ-Д ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БАЙНА
2025/08/12Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран Төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улстай хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт сургалтыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын хоёрдугаар дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нь АНУ-ын нэр хүндтэй “Beverly Hills Plastic Surgery Hospital ”-д дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, туршлага хуримтлуулхаар сургалтаа амжилттай эхлүүлээд байна.


Тус хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр нь манай улсын залуу эмч нарын чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх, анагаах ухааны дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чухал алхамын эхлэл тавигдаж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг улиралд… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29