“Дархлаажуулалтын сувилахуй” төрөлжсөн мэргэшлийн эрчимжүүлсэн сургалт зохион байгуулж байна.
2025/07/08Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан дархлаажуулалтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах Эрүүл мэндийн сайдын А/344 дүгээр тушаал гарч энэ хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтэн ажиллан суралцах журам”-ын дагуу “Дархлаажуулалтын сувилахуй” төрөлжсөн мэргэшлийн эрчимжүүлсэн сургалт зохион байгуулж байна.
Сургалт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд (ХӨСҮТ) явагдаж байгаа бөгөөд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 181 сувилагч (нийслэлээс 80, орон нутгаас 101) хамрагдаж байна. Уг сургалтаар дархлаажуулалтын чиглэлээр онолын болон практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, орон нутагтаа мэргэжлийн түвшинд ажиллах, дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадвартай сувилагч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Энэхүү сургалт нь улаанбурхан болон бусад вакцинд хамрагдах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29