Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

UPTODATE-ИЙН ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025/07/04

Тус төвийн Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албанаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нотолгоонд суурилсан анагаах ухааныг оношилгоо, эмчилгээнд ашиглах UpToDate  цахим платформын хэрэглээг сайжруулах зорилгоор  06 дугаар сарын 27-ны өдөр цахим сургалт зохион байгуулж 131 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтыг Wolterskluver олон улсын байгууллагын UpToDate цахим платформын Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Жинжер Чанг удирдан UpToDate цахим платформд нэвтрэх хандалтыг сэргээх, ашиглах  заавар, цахим платформд шинээр хийгдсэн сайжруулалтын мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  танилцуулан, энэ оноос 11 сараас эхлэн цахим платформд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.