Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ “ТАРХИНЫ ҮХЭЛ ТОДОРХОЙЛОХ БАГ” БАЙГУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/06/24

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины үхэлтэй донор илрүүлэх баг байгуулах ажлын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтыг УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, АУ-ны магистр, ахлах зэрэгтэй Б.Мөнхсайхан, ЭШСҮАЗА-ны дарга Б.Алтантулга болон мэргэжилтнүүд удирдан явуулж, “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны өнөөгийн байдал”, “Тархины үхэл гэж юу вэ”, “Тархины үхлийг тодорхойлох оношилгоо”, “Багийн менежмент” зэрэг сэдвүүдээр лекц, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус сургалтад Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэл судлал, яаралтай болон эрчимт эмчилгээ, чих хамар хоолой, нүдний эмч болон захиргаа удирдлагын нийт 23 ажилтан хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.