БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛАМЖИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2025/06/23Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) болон БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэн (KHIDI) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, KHIDI-ийн захирал Ча Сон Дүн нар гарын үсэг зурсан юм.
Уг үйл ажиллагаанд БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын эрүүл мэндийн газрын ерөнхий захирал Хан Дон Ү, албаны дарга Хон Сын Үг, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн судлаач Ким На Хён нар оролцлоо. Мөн Монголын талаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах зорилт тавин ажиллана. Үүнд:
• Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд өвчтөн илгээх,
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах,
• Мэргэжлийн эмч, баг бүрэлдэхүүнийг чадавхижуулах, зочин профессор урих,
• Хоёр улсын эрүүл мэндийн байгууллагуудын хооронд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг улам батжуулах чухал алхам боллоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29