ТӨГСӨГЧДИЙН 2025 ОНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/06/23Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2025 оны А/93 дугаар тушаалаар Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан /hr.hdc.gov.mn/ программаар 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгууллаа.

Шалгалтад 3490 төгсөгч хамрагдахаас 2885 төгсөгч оролцож, хамрагдалтын хувь 82,6% байна. Шалгалтад хамрагдсан төгсөгчдийн 55% буюу 1419 эмнэлгийн мэргэжилтэн 70 буюу түүнээс дээш оноо авч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах эрхтэй боллоо.

Говь-Алтай, Дархан-Уул, Дорнoговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургууль төгсөгчдийн шалгалтыг 06 дугаар сарын 23-ны өдөр орон нутагт танхимаар зохион байгуулж байна.






Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29