Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/06/19

Тус төвийн төлөөлөл Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэдийг эмчилгээнд илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах, туршлага, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах талаар судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр БНТУ-д ажиллаад ирлээ.

Энэ хүрээнд хэд хэдэн эрүүл мэндийн байгууллагатай Хамтран ажиллах санамж бичиг байгуулсны нэг нь тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа Усхаш эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Усхаш Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч ноён Бэхлүл Үнвэр нар гарын  үсэг зурсан бөгөөд уг үйл ажиллагаанд талуудаас өөр, өөрсөдийн байгууллагын талаарх танилцуулгыг хийн, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

УСХАШ  нь Турк улсад олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэх стандарт, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлттэй холбоотой бодлого, стратегийн талаар яаманд зөвлөмж гаргах зорилгоор 2019 онд байгуулагдсан Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм.. Төв оффис нь Анкара хотод байрладаг бөгөөд Стамбул хотод салбартай.