Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025/06/17Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, БНТУ-ын Гувэн эмнэлгийн захирал хатагтай Эсил Халит Жилт нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгүүдийн хүрээнд өвчтөн илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.

Арга хэмжээнд Гувэн эмнэлгийн төлөөлөл болон тус төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга, холбогдох мэргэжилтэн оролцож харилцан мэдээлэл солилцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29