Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах шаардлагатай

2025/05/28

Тус төвийн Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЭМТҮЧАБ-ын албатай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр / 5 сарын 27 / зохион байгууллаа.

Сургалтад Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 38 өрхийн, 2 тосгоны эрүүл мэндийн төвийн чанарын багийн гишүүд болох 78 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.

Сургалтаар

• Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэрэгсэл, түүний хэрэглээ,

• Чанар сайжруулах төлөвлөгөө боловсруулах арга зүй,

• Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдлийг бууруулах арга хэмжээ,

• Магадлан итгэмжлэлд хамрагдахад анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдийг хэлэлцэж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн, арга зүйн дэмжлэг үзүүллээ.