Эмч, мэргэжилтнүүдийг гадаадад туршлага судлуулах INTERNATIONAL INTERNSHIP хөтөлбөр хэрэгжив
2025/05/27Баянхонгор аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад туршлага судлуулах, эмнэлгийн менежментийн чиглэлээр чадавхжуулах INTERNATIONAL INTERNSHIP хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Нийтдээ 60 орчим эмч, мэргэжилтэн 3 ээлжээр уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг менежментийн туршлагыг судаллаа.

Хөтөлбөрийн сүүлийн ээлжийн оролцогчдыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл хүлээн авч уулзан, сурсан мэдсэнээ хэрхэн нутагшуулах талаар санал, сэтгэгдлийг нь сонсож, харилцан ярилцлаа.

Уг арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилсан төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Баянхонгор аймагт шинээр баригдсан Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг улсын жишиг амбулатори болгох ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29