Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ХУРАЛДЛАА

2025/05/15

ЭЭХХЗ-ын нэгдсэн системийн хөгжүүлэлтийн ажлын явцын мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр /5 дугаар сарын 15/ боллоо. Уулзалтад ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Систем хөгжүүлэлтийн шатнаас нэвтрүүлэлтийн шатанд шилжиж байгаа бөгөөд системийн эхний хувилбарыг энэ оны 6 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр ажлын хэсэг тохиролцон нарийвчилсан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр  байгууллага хүсэлтээ онлайнаар шууд явуулах, явцыг харах, импортын мэдүүлгийн файлыг нэг хүсэлтээр бүрэн шалгах, хянах,  дэд ситемүүдийг хооронд нь холбож ажиллуулах, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.  

Уг нэгдсэн систем нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9-р сарын 18-ны өдрийн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” 1 дүгээр албан даалгаврын 24.2-т заасны дагуу эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үргэлжлүүлж, эмийн импортыг цахимжуулах, эмийн жагсаалтыг шинэчлэх ажлын хүрээнд тус төвийн Цахим хөгжлийн албанд хөгжүүлэгдэж байгаа юм.