Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

2025/02/21

Тус төвийн дуудлага зохицуулах, телемедицин, зайн оношилгооны чиг үүрэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжсэнтэй холбогдуулан Дуудлага зохицуулах албаны албан хаагчдыг төвийн удирдлагууд хүлээн авч Талархал илэрхийлээ.

 “1800-0119” дуудлагын төв нь амбулаторийн эмчийн үзлэгийн цаг захиалгыг утсаар өгөх үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан.

Дуудлагын төв нь тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын дадлага, туршлагатай 30 цахим бүртгэгчийн бүрэлдэхүүнтэй, ЭМЯ-ны харьяа 9 эмнэлэг, нийслэлийн 8 дүүргийн эрүүл мэндийн төвүүд, 15 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 1 сумын эмнэлэгтэй холбогдон эмчийн үзлэгийн цаг захиалгыг хүлээн авдаг.

“1800-0119” тусгай дугаарын Эмчийн үзлэгийн цаг товлолын утсанд 2020 оны 9-р сараас эхлэн нийт 6 258 445 дуудлага хандсанаас 4 166 949(66.7%) дуудлагыг амжилттай хүлээн авч үйлчилсэн байна.