Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ.

2025/02/21

АНУ, БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагад үндсэн мэргэшлийн сургалтын урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, материал ирүүлсэн 26 төгсөх дамжааны резидент эмч нараас сонгон шалгаруулалтын ярилцлагыг англи хэл дээр 2-р сарын 20-ны өдөр ЭМЯ-ны СТГ-ын Cалбарын хүний нөөцийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар сургалт эрхлэх 8 байгууллагаас 26 резидент эмч материал ирүүлснээс 16 суралцагч ярилцлаганд хамрагдлаа.

Ярилцлагаар Англи болон Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй 5 суралцагчийг дараагийн шатны ярилцлагад оролцуулахаар сонгон шалгарууллаа.