Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025/02/25

Эрүүл мэндийн салбарын бодлого, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, ажлын байранд нь чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран төгсөлтийн дараарх сургалтын шинэчлэлийн бодлогын хэлэлцүүлэг хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар төгсөлтийн дараах сургалтын олон улсын тогтолцоо, мэргэшүүлэх сургалтыг хэт олон чиглэлээр зохион байгуулж, төрөлжүүлэн мэргэшүүлж байгаа нь орон нутагт мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд хүргэж, мэргэшсэн тусламж үйлчилгээний төвлөрлийг бий болгох нэг шалтгаан болж байна.  Иймд орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулахад төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгаа тул мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллахаар ярилцаж, зөвшилцөв.