РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД
2025/02/14Төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ, БНСУ-д үргэлжлүүлэн суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүргийнхээ хүрээнд олон улстай хамтарсан хөтөлбөрөөр төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Энэ хүрээнд АНУ, БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагад урт хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Сургалтын хугацаа: Сургалт 5-6 сар үргэлжилнэ. Сургалт 2025 оны 3-4 сард эхэлнэ.
Тавигдах шаардлага:
• Үндсэн мэргэшлийн төгсөх дамжааны оюутан байх;
• Англи/ солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх /IELTS 6-аас дээш оноотой, TOPIK 4-өөс дээш оноотой/;
• Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх /Англи/солонгос хэл дээр 200 үгэнд багтаасан эсээ бичиж ирүүлэх/;
• Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан /www.hr.hdc.gov.mn/-д бүртгэлтэй байх;
Холбогдох материалыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл ariunzaya@hdc.gov.mn хаягаар хүлээн авна.
Жич: Улсын төсвийн санхүүжилтээр суралцагч нь давуу тал болно.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29