Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

Үндсэн мэргэшлийн төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ, БНСУ-д суралцуулна.

2025/02/14

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд олон улстай хамтарсан хөтөлбөрөөр төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

БНСУ-ын “Олон Улсын боловсролын солилцооны холбоо” (International Education Exchnage Association)-той  хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төгсөх дамжааны резидент эмч нарыг 2025 оноос АНУ, БНСУ-д суралцуулахаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн тохирлоо. Үүнд:

1. Олон улстай хамтарсан хөтөлбөрөөр төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх,

2. Шалгалтын сорилын сан шинэчлэх үйл ажиллагаанд Монгол, АНУ, БНСУ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах,

3. Төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэх зөвлөн туслах баг ажиллуулах талаар тус тус хэлэлцэн тохирлоо.