Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

БНСУ-Д УРТ ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

2025/02/13

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагад урт хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Сургалтын чиглэл:

• Ерөнхий мэс засал – 1

• Эмэгтэйчүүд болон эх барих – 2

Сургалтын хугацаа: Сургалт 15 сар үргэлжлэх ба 2025 оны 3-4 сард сургалт эхэлнэ.

Тэтгэлэг: сургалтын төлбөр, дотуур байр, хоол, 2 талын нислэгийн тийз

Тавигдах шаардлага:

• Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;

• Тухайн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;

• Эзэмшсэн мэргэшлээрээ тухайн байгууллагадаа 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх;

• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

• Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;

Бүрдүүлэх материал

• CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт /татаж авах/ /Одоо хэрэглэж буй утасны дугаарыг заавал оруулах/;

• Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /БНСУ дахь эрүүл мэндийн байгууллагаас Англи хэлээр ярилцлага авна/;

• Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;

Холбогдох материалыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний 18:00 цаг хүртэл ariunzaya@hdc.gov.mn хаягаар хүлээн авна