Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ СУНГУУЛАХ ЗААВАР

2025/01/22

Мэргэжлээрээ 30 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтний hr.hdc.gov.mn Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программаар зөвшөөрлөө сунгуулах заавар

Эрүүл мэндийн байгууллагад тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, 30 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн 5 жилээр сунгана.

  1. Hr.hdc.gov.mn буюу Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд бүртгэлээ үүсгэнэ. Бүртгэл үүсгэхдээ заавал жи мэйл хийх бөгөөд нууц үгээ мартсан тохиолдолд жи мэйлээр нууц үгээ сэргээж авна.
  2.  Hr.hdc.gov.mn буюу Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд нэвтэрч орно.

Нэвтрэх нэр: Регистрийн дугаар

Нууц үг: Бүртгэл үүсгэхдээ хийсэн нууц үгээ хийж программд нэвтэрч орно.

  1.  Нэвтэрч орсоны дараа программын баруун дээд буланд байрлах өөрийн нэр дээр дарж МИНИЙ МЭДЭЭЛЭЛ хэсэгт орно.
  2. МЭРГЭЖИЛ хэсгээ бөглөнө. Бакалавр, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил, дээшлүүлэх гэх мэт мэргэжлээ бөглөөд хавсралт хэсэгт дипломуудаа оруулна.
  3. АЖЛЫН ТУРШЛАГА хэсгээ бөглөх, диплом авсан цагаасаа эхлэн бүх ажилласан ажлын туршлагаа бөглөж оруулаад сүүлд ажиллаж байгаа ажлын туршлагаа ажиллаж буй байгууллагын хүний нөөцөд хэлж баталгаажуулна.
  4. БОЛОВСРОЛ хэсгээ бөглөх ба боловсролын дипломоо хавсралт хэсэгт оруулна.
  5.  ЗЭРЭГ хэсгээ бөглөх ба ахлах, тэргүүлэх, зөвлөх гэх мэт мэргэжлийн зэргээ оруулна.
  6. ТУСЛАМЖ хэсгээс мэргэжлээрээ 30 ба түүнээс дээш ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд хамаарах ажлын тайлангийн маягтыг татаж авч бөглөөд байгууллагын даргаар гарын үсэг зуруулж, тамга дарж баталгаажуулан ДҮЙЦҮҮЛЭХ материал хэсэгт оруулна.
  7. Лиценз хэсэгт байх ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ хэсэг рүү орж ТАЙЛАН гэсэн сонголтоор лицензийн хүсэлтээ илгээж QPay ашиглан төлбөрөө төлнө.
  8. ТАЙЛАНГИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХ