Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

2024/12/27

Монгол Улсын эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Тус сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулж байгаа ба сургалтад тус эмнэлгийн 24 сувилагч суралцаж байна.

Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 19 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 400 гаруй, чиглүүлэгч багшаар 40 гаруй сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.

Цаашид сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, илүү олон сувилагч нарыг хамруулснаар төгсөлтийн дараах сургалтыг удирдах, багшлах чадамжтай болох юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар